БНАСАУ баллистик пуужин туршсаны хариуд БНСУ, АНУ мөн пуужин харвасан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос гаргасан мэдэгдэлд Умард Солонгосын өдөөн хатгасан баллистик пуужингийн туршилтын хариуд “Elephant Walk” нисэх хүчний сургуулилт хийж, “газар-газар” пуужин хамтран харвасан байна.
БНСУ-ын тал “Hyunmoo-2” пуужин харвасан бол АНУ-ын цэргүүд “ATACMS” пуужин Японы тэнгисийн зүг харважээ. Энэхүү сургуулилтаар цаашид өдөөн хатгасан алхмаас урьдчилан сэргийлэх, холбоотны хүчнүүдийн зүгээс шуурхай цохилт өгөх чадварыг харуулсан гэж тус агентлаг онцолжээ.
Лхагва гарагт /2022.05.25/ БНАСАУ гурван баллистик пуужин туршсан билээ. Сөүлийн үзэж буйгаар, эдгээр пуужингийн нэг нь тив алгасах пуужин байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Amerka erunhiiduu bol.Oros Hyatad.Hoid Solongos 3 Ulsiig ih uduj Doloriin haryat yls bish bolohoor Tsumiin dainii uduun hatgalag hiiseneer .ANU ene 3 ulsaas atomiin tsumiin zevsegiin shang hvrteh geedel soliorood uduud yavaa uls daa .ANU uls ernu 3 ulsaas atomiin bumbugnii shang hvrteh ih duhuj bna daa.Tsuvhun Oros uls gehed 600 atomiin tsumiin bumbug puuchintai shvv dee.
Паа Хойд Со, Өмнөд Со, АНУ 3 нийлж байгаад Японыг гусах нь дээ. Хөгжилтэй ч юм болох юм даа.