АНУ тив алгасах баллистик пуужин туршив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

 

АНУ “Minuteman III” тив алгасах баллистик пуужин туршсан тухай тус улсын Сансрын хүчний Калифорни дахь Ванденберг бааз мэдээлжээ.

Мэдээлэлд, цэнэгт хошуугүй “Minuteman III” баллистик пуужинг туршсан гэж онцолсон байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдерын мэдээлснээр, АНУ тив алгасах пуужингийн ээлжит туршилтуудыг хийхээр төлөвлөж байна. Туршилтаар “Minuteman III” пуужингийн бэлэн байдлыг шалгах аж. АНУ нь стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу пуужингийн туршилтын талаар Оросын Засгийн газарт өмнө нь мэдэгдсэн гэж Райдер тодруулжээ.

Үүнээс өмнө тус улс “Minuteman III” туршилтыг наймдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top