Пакистан “газар-газар” ангиллын “Shaheen-III” баллистик пуужин амжилттай туршсан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Туршилтыг зэвсэглэлийн системийн техникийн үзүүлэлтүүдийг дахин шалгах зорилгоор хийжээ. “Shaheen-III” пуужин нь цөмийн болон энгийн төрлийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай. 2750 км зай туулах чадвартай “Shaheen-III” баллистик пуужин анх 2015 оны гуравдугаар сард туршиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )