БНАСАУ-ын нийслэл Пёньян орчмоос ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвасан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Пуужинг баасан гарагт орон нутгийн цагаар 16.32 цагт хөөргөсөн байна. Олон улсын нисэх онгоцны буудал байрладаг Сунан дүүргээс харвасан пуужингууд 250, 350 км зай тус тус туулж, Япон тэнгист унажээ. БНСУ-ын тал ойрын зайн тусгалтай шинэ пуужин эсвэл тагнуулын хиймэл дагуултай холбоотой туршилт болсон байх гэж таамаглаж байна.
2022 он гарснаас хойш БНАСАУ нийт 66 баллистик пуужин туршиж, далавчит пуужингийн туршилтыг гурван удаа хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )