Сармагчны цэцэг өвчин 23 оронд бүртгэгдээд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 29-нд гаргасан лавлах бичигт “Сармагчны цэцэг өвчин тавдугаар сарын 13-наас өнөөдрийг хүртэл дэлхийн 23 улсад бүртгэгдээд байна” гэж мэдэгдлээ.

Гэхдээ нэг тив, бүс нутгийн биш өөр өөр оронд нэгэн зэрэг гарсан нь энэхүү өвчний вирус илрэлгүй удаан оршиж байсны шинж тэмдэг гэж онцолжээ.

Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчний батлагдсан 257, сэжигтэй 120 тохиолдол илэрсэн ч хүний амь нас эрсдээгүй байна. Өвчтөнүүдийн ихэнх нь ижил хүйстэн эрчүүд байгаа гэнэ.  

Сармагчны цэцэг өвчин сүүлийн хэд хоногт  Австрали, Бельги, Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Португал, АНУ, Франц, Швейцар, Швед орнуудад халдвар илэрлээ.

ДЭМБ-ын мэдээлснээр энэ өвчний эндэлтийн хувь нь 1-10 хувь бөгөөд ихэнх тохиоддолд залуу хүмүүс амиа алддаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top