ЗТХ-ийн сайд Л.Халтар “Logistics Forum 2022” арга хэмжээнд оролцохдоо, ковидын үеийн хатуу хөл хорионоос шалтгаалан 2021 оны жилийн эцсийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 49.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.1 сая тонн буюу 18.5%-иар буурсан үзүүлэлт гэсэн мэдээллийг өглөө.
Тэрбээр “Энэ нь зөвхөн Тяньжин боомтын хараат байсны сөрөг тал. Цаашдаа импортын болон экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Харин Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох, агаарын зайн ашиглалтыг сайжруулж дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд салбар бүрд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсэээ ашиглалтад орсон. Цаашид нийгэм, эдийн засагт ач холбогдол өндөр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Халтар гэж мэрэгжлийн чиг баримжаагүй, худлаа буу халсан , улсын ажлыг аувийн ашиг сонирхолдоо яаж нийцүүлэх вэ гэсэн амбицтай, чадвар муутай жол этгээд байх юм даа.