ОХУ-ын хэвлэлд ийм нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.
Забайкальский рабочий сонин
Анатолий Квасов
Монголд амьдардаг ахмад үеийн оросууд Ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж байгаа тусгай ажиллагааг дэмжиж байгаа гэж манай сурвалжлагчид Любовь Тарасова хэллээ. Любовь Игоревна Тарасова бол Улаанбаатарын нэгэн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаа хүн.
Монголд олон жил амьдарч байгаа хүний хувьд монголчууд Украинд болж байгаа үйл явдал, ОХУ-ын Ерөнхийлөгч, Монголд амьдардаг оросуудад хэрхэн хандаж байгааг дүгнэн хэлж чадах хүн юм.
Сүүлийн жилүүдэд Монгол улс бүх дэлхийн нэгэн адил цар тахлын гамшгаар эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа. Монголын Засгийн газар иргэддээ цар тахлын үед маш их тусалсан гэж Любовь Игоревна үзэж байна.
Жишээ нь, 2021 онд иргэдээс дулаан, цахилгааны төлбөр аваагүй, нэг удаагийн материаллаг тусламж үзүүлж байлаа. Банканд зургаан сая хүртэлх зээлтэй байсан ахмадуудын зээлийг хүчингүй болгож, өргүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Одоо Монголд ковидын хөл хориог сулруулж байгаа ч ардын аж ахуйн олон салбарт байдал хүнд, эдийн засгийн түвшин цар тахлын өмнөх хэмжээнд хүрээгүй л байна.
Любовь Игоревна “Украинд дайны ажиллагаа эхэлсний дараа Монголд байдаг оросууд санаа зовж, түгшиж байсан нь үнэн. Нэгдүгээрт, тусгай ажиллагаанд оролцож байгаа залуусын төлөө зовно. Хоёрдугаарт, энэ нөхцөлд монголчууд бидэнд, оросуудад яаж хандах бол гэж айж байлаа. Тэд өмнөх шигээ эелдэг, зөөлөн байх болов уу гээд л. Харин одоогийн байдлаар би ямар нэг оросуудыг үзэн ядсан, хавчсан байдалтай тулгараагүй гэдгээ онцолж хэлмээр байна. Нийтийн тээвэр, зах, дэлгүүр гээд олон нийтийн газарт хэн ч надад буруутгасан юм хэлж байгаагүй” гэж ярьж байна.
Ялалтын баяраар санаа зовсон нь
“Тавдугаар сарын 8-нд Улаанбаатарт болсон “Бессмертный полк” хөдөлгөөний жагсаал их чухал үйл явдал болсон. Энэ арга хэмжээнд орос, монголчууд оролцож, Цэргийн хөгжмийн коллежийн найрал хөгжим тоглосон. Дараа нь маршал Жуковын хөшөөний дэргэд ёслолын цуглаан, дайны үеийн дууны концерт боллоо. Ялалтын баяраар би танилуудтайгаа маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Элчин сайд И.К.Азизовын хамт оролцсон. АН-ын лидер, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэг тавиад “Ялалтын баяр бол Монголд хамгийн чухал баярын нэг. Монголчууд энэ уламжлалаа сахин хадгалдаг” гэж хэлсэн. Мэдээж бид янз бүрийн өдөөн хатгалга гарах вий, албаны ямар хүн ирэх бол гээд санаа зовж байлаа. Олон хүн ирсэн гэж хэлж чадахгүй ч хөдөө аймгуудаас хүмүүс зурагт хуудастай ирсэн байлаа. Ингээд би Монгол улс Оросоос салах сонирхолгүй байгаа юм байна, Зөвлөлтийн цэргийн гавьяаг үнэлдэг, дурсан санадаг хэвээр байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Любовь Тарасова ярилаа.
Украин, Оросын талынхан
Любовь Тарасовагийн хэлснээр Украины сэдэв бол Монголын хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг. Маш олон хүн сонирхож байгаа. Монголын зарим хэвлэлийн хэрэгсэл хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Украины байдлыг LIVE дамжуулж байна.
Тусгай ажиллагаа эхэлснээс хойш хэдэн сар өнгөрсөн ч энэ сэдэв монгол сэтгүүлчдийн гол сэдэв хэвээр байна. Монголын телевизийн нэгэн нэвтрүүлэгт Монгол дахь Украины иргэд ирж, байдлыг өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байсан. Украины талынхан Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа байнга өдөөн хатгалт хийдэг.
Тавдугаар сарын 11-нд Үндэсний түүхийн музейн дэргэд Оросын эсрэг “Монгол Беларусь болохгүй” гэсэн жагсаал болсон. 50 орчим жагсагчид “Монгол улс Беларусь шиг ОХУ-д захирагдахгүй. Монгол бие даасан улс” гэж ярьж байв.
Энэ жагсаалын үеэр монгол дээл өмссөн Оросын талынхан гарч ирж, зохион байгуулагчид руу гурил цацсан хэрэг гарсан. Үүний дараа жагсаал болж байсан талбай дээр День Победы дуу эгшиглэсэн юм.
Дөрөвдүгээр сарын 9-нд Монголын “Общество Новороссия - друзья в Монголии” байгууллагаас Украинд хийж байгаа тусгай ажиллагааг дэмжсэн жагсаал мөн хийсэн юм. Г.Жуковын хөшөөний дэргэд болсон тус жагсаалд 300 хүн орос, монгол далбаатай цугларч, “Бид Оросыг дэмжиж байна”, “NO NATO EXPANSION!”, “NO BIOLABS NO BIOWEAPONS!”, “NO FASCISM NO NAZISM!”, “Бандера бол Украины фашист, Гитлерийн тагнуул байсан”, “Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоо”, “Донбасст болж байгаа геноцидыг зогсоо” гэсэн зурагт хуудас барьсан байлаа. Энэ үеэр тэд “Орос цэрэг Европыг дахиад фашизмаас аварч байна” сэдэвт гэрэл зургийн самбар гаргаж, Донбасс, Луганскийн эвдэрч сүйдсэн байшин, Украины армийн довтолгоонд хохирсон хүүхдүүдийн зургийг дэлгэсэн байв.
“Общества Новороссия” байгууллагын дэд ерөнхийлөгч Бадрахын Батболдын тэмдэглэснээр жагсаалыг зохион байгуулагчид Монголын хэвлэл мэдээлэлд хандан, зөвхөн бодитой, үнэн мэдээлэл нийтлэхийг шаардсан байна. Жагсаалд оролцогчид хөдөө аймгаас өөрийн мөнгөөр Оросыг дэмжсэн зурагт хуудас хийлгээд ирсэн байлаа. Тэд ЗХУ-ын тусламж байгаагүй бол Монгол тусгаар улс байж чадахгүй байсан гэж ярин, түүхийн маш олон жишээг татаж байсан юм. Мөн хэвлэл мэдээллүүд Барууны орнуудын ашиг сонирхолд үйлчилдэг Монголын либерал хүчнийг дэмжиж байгааг шүүмжилж байв. Энэ жагсаалд Монголд аж төрж байгаа оросууд олноор оролцсон.
Любовь Игоревнагийн хэлснээр цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Монгол дахь оросуудын дунд үзэл бодол зөрөлдөх явдал гарч байгаа гэнэ. Ихэнх нь тусгай ажиллагааг дэмжиж байгаа. Тэд энэ бүх асуудал хаанаас үүссэн болон гарсан шалтгааныг мэдэж байгаа улсууд. Ахмад настнууд нь Ерөнхийлөгчөө дэмжиж, дайн хийхээс өөр арга ОХУ-д байгаагүй гэж байв. Харин залуучууд болон дунд давхаргын хүмүүс нь асуудлыг энх тайвны замаар шийдэж болох байсан гэж үзэж байна.
Бид Любовь Игоревнагаас “Одоо Монгол, Оросын ард түмнийг ах дүү гэж үзэж болох уу” гэж асуухад “Миний бодлоор ямар ч ард түмэн бүгд нэгдмэл бодолтой байдаггүй. Гэхдээ монголчуудын ихэнх нь ОХУ-ын талд гэж би бодож байна. Монголд ОХУ-ыг хүндэлдэг, Украинд хийж байгаа ажиллагааг нь дэмждэг найдвартай анд нөхөд олон бий гэдгийг би зоригтой хэлж чадна” гэж хариуллаа.
Бидэнд ялалт л хэрэгтэй
“Цэрэг дайчдад маш хэцүү байгааг бид энд сайн ойлгож байна. Би өмнө нь украинчуудтай хамт ажилладаг байсан. Тэд хэзээ ч оросуудад найрсаг ханддаг байгаагүй. Сүүлийн 30 жилийн дотор тэд энэ үзэн ядалтаа тээсээр ирсэн. Оросын цэргийн албан хаагчдад тэд маш харгис хандаж байгаа нь тэр үзэн ядалтын үр дүн юм. Украинд манай хөвгүүдийг зэрлэгээр алж, яргалж байгаа нь маш их харамсал, гуниг төрүүлж байна. Харин бид Украины олзлогдсон цэргүүдэд олон улсын хууль журмаар энэрэнгүй хандаж байгаа. Барууны орнууд түнш түнш гэж байснаа маш хурдан дайсан болон хувирлаа. Манай гадаад бодлого хэт зөөлөн байжээ. Барууны орнууд энэ байдлыг нь сул дорой гэж үзсэн, тооцсон. Одоо бид зарим үед маш хатуу бодлого явуулах ёстой байснаа ойлгож байна. Америк болон бусад Барууны орнууд хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн энэ явдлыг эртнээс бэлтгэж байжээ гэдгийг одоо ойлгож байна. Гэхдээ Барууны орнууд орос хүмүүс аюул учрахад улам нэгдэн, нийлдэг гэдгийг тооцсонгүй. Бид энэ дэлхийд хэн бэ, дэлхийн түүхэнд оросуудын гүйцэтгэх үүрэг юу вэ гэдгээ ухамсарлаж байна. Монголд байгаа орос иргэдийн ихэнх нь одоо хагас дутуу энхийн гэрээ байгуулагдаж, энэ их үнэ төлсөн, эхэлсэн хэргээ дуусгаж чадахгүй болох бий гэж санаа зовж байна. Энэ дайны тусгай ажиллагааг заавал ялалтаар дуусгах ёстой” гэсэн Любовь Игоревнагийн үгээр төгсгөе. Энэ бол Монгол дахь орос иргэдийн нийтийн бодол юм.
Анатолий Квасов
Сэтгэгдэл ( 51 )
Bolgariin Banga zunch oros dahin huchirhjine gesen zugnul bieleh baihaa.Oros bol aguu huchirheg nuhursug undesten gj boddog shu.
tiimee zuvhin yalalt heregtei
Sayha heden jiliin umnu Hyatadiin mashiniig tsavchij baisan moriig sanaarai.Odoonoos bid mungu huj eh ornoo hudaldagaa zogsooh bolosn.Mongol hvn bvr haa baigaa gazartaa avilagchidiig shiitegdeg bolmoor bna.Eh ornoo bodood etseg ehchvvd bagsh nart heel hahauul ugduguu tsogsooh heregtei tedentei mash hatuu temtsedeg bolio.EH ORNOO BODODDO SHVV.HOISCH VE BODOOD.
Orsod odoog hvrtel Mongol ard.Nertei nisehiin baildaanii angi baidag.Sayahan Mongol morinii hushuug svderlvvlsen daind yaj baatarlagar morid ni temtsej Berlin orsoni dursagaliig hvdelj Mongol mori ih buu jirj baigaa hushuu bosson.Orsuud mash ih hvndelj tsetseg urguj uilj baisn.Mongol mori hannch ochison eh nutagluugaa irgej zytegdeg teghed ter aimshagtai daind negch mori eh oron luuga dvrveegvi uym shvv.Mongolchuudaa morinoosoo door boloogvi biz dee.Joponoos dvrvej irj baisan tvvh baidag shvv duuj bii.Batorgiliin duulsan duu bie shvv dee.
Delhiin tvvhend pashizam nionazizam 2 dahi udgaa sunuj bna.Ene udaagiin dainii gol shaltag ni ANU bolon Evropiin shunaltanguud Orostoi baildaj bna.Yag vnendee ANU delhiid yaj dainii toglolt ulsuglun yaduuraliig avchidardagiig haruulj.Shine zecsegee turshaj bna.Oros Amerkiin dain bolj bna.Amerka yalgdaad baidag uls.Ichsen hvn hvn alna odoo aziin ulsuudiig ter dundaas.Hyatadiig Taivantai bailduulah gej olon jil orldoj.Bas Kazakiig Orostoi bailduulah sonirholtoi baigaa.Mongoliig hoorond ni alatsuulj baigaa hogiin uls.Delhiin tusgaar ulsuud bvged doloroos tatagaltsah heregtei.
Delhiin tvvhend pashizam nionazizam 2 dahi udgaa sunuj bna.Ene udaagiin dainii gol shaltag ni ANU bolon Evropiin shunaltanguud Orostoi baildaj bna.Yag vnendee ANU delhiid yaj dainii toglolt ulsuglun yaduuraliig avchidardagiig haruulj.Shine zecsegee turshaj bna.Oros Amerkiin dain bolj bna.Amerka yalgdaad baidag uls.Ichsen hvn hvn alna odoo aziin ulsuudiig ter dundaas.Hyatadiig Taivantai bailduulah gej olon jil orldoj.Bas Kazakiig Orostoi bailduulah sonirholtoi baigaa.Mongoliig hoorond ni alatsuulj baigaa hogiin uls.Delhiin tusgaar ulsuud bvged doloroos tatagaltsah heregtei.
Агуу Орос улсаа дэмжилгүй яахав.алийн болгон улс орон үймүүлж самардаг түрэмгий дээрэлхүү АНУст Барууныханд дээрэлхүүлж долларын ноёрхолд дарлуулж хорлуулж улсаа ард иргэдээ эвдүүлж үймүүлж самруулж эх оронч сэтгэл хандлагагүй болгож баян хоосны ялгаа эрс гаргуулж хүний ёсгүй ёс зүйгүй шударга ёсгүй хүн төвгүй нийгэмтэй болж замбраагаа алдаж байх вэ дээ.Мөнхийн хөрш Орос улсаа дэмжинэ. Дэмжсээр ирсэн.Үнэн ялна шударга ёс мандан бадарна.Орос улс ялж мандан бадартугай!Орос улс Оросын ард түмэн,агуу удирдагч Путин мандтугай!Оросы яруу алдар бадартугай! Улам мандан бадартугай! Урагшаа!Ура Ура Ура!
Аугаа ОРОС орон ялах болно. Фашизм булшлагдана. Барууны тэжээврүүд орох нүхгүй болно. Энх тайван удахагүй тогтоно.
Tarhi ugaaha bolimoor bnaa
99.9 huvi demjij bgaa ah nar ch yalnaa
Орос улсыг монголчуудын 90 % нь дэмжиж байгаа цөөн тооны урвагчид Монголд байна тэд өнөөдөр оросын хүчинд агаар амьсгалж цустай толгой өргөж сэвстэй гүзээгээ чирж яваа новшнууд шдээ Орос ялна Дэлхийн шудрага улс оронд Орос улсыг дэмжиж байгаа Орос Украйн ах дүү улс гагцхүү АНУ НАТО ЕХ д тархиа угаалгасан Зеленский буруугаа хүлээж бууж өгөх ёстой
Ок
монголчуудын 90 хувь нь орос улсыг дэмжиж ббайгаа
Oros ylah bolnoo
Бусдыг ,бусдын үр хүүхдийг алахыг дэмждэг багш эмэгтэй? Наад сэтгэцийн өөрчлөлттэй орос багшаа хөөж явуул, хүүхдээсээ хол байлга,үрсийг чинь баллаж байгаа даа
Жирийн багшийн үг биш цаанаас нь зохиож өгсөн үг байх. Ямар ч сэхээтэн хүн дайныг дэмжихгүй
Хэдэн эрлийзүүд бүүр солиорч баих шив
Мундаг багш хүн байна.монголчууд өмд гутал бөгс бөөрний хэрүүл судладаг ,бас орчлон хорвоогийн бузар булайг л мэддэг ,хоолны махаа ч аюулгүй бэлтгэж чадахгүй хоорондоо эв түнжингүй хятадуудад худалдагдсан хэдэн даргынхаа бөгсийг долоож цүнх барьж амьдардаг з
Аугаа орос орон ялхал болно,бид үүрдийн ахан дүүс
Mongoloos hoo naad hunee
Зүгээр л нэг багш гэхэд ясан их мэдээлэлтэй хүн вэ? Улаанбаатар хот, Монгол улсын хаана юу болж байгааг нэг нэгэнгүй мэддэг гэхээр Оросын тагнуул биш үү! Эзэндээ тавьсан тайлангийн нэг хэсэг юм шиг: өвөө, эмээ нар нь хуучин шигээ тэнэг хэвээрээ байгаа Залуу болон дунд давхарг нь хулчгар
Ymarch uls oorsdiin amar amgalan enh taivan ayulgui baidliug erhemleh ystoi. Geriin chn gda puujin tawih gd bwl hen l durtai bhwde. Ukraind alialagch yronhiilogch bolsnii ur dun garch bn gej bodoj bn. Manai yronhiilogch ch bas mongo ogwol duthaargui ymnuud bga. Etsest n ard tumen n hariug n amsaj bna. Bi lav huwidaa orosuudiig demjij bn. Europiin holboog heterhii huchtei bailgaj bolohgui draan diildehee bolino. Tentsweriin balance barij bga Hytad Oros Amerik Europin holboo ene chigtee engeed l baij bh ystoi
Орос Монголчууд үүрдийн ахан дүүс.либералиуд тэр Украиндаа очиж ясаа тавьцгаая.
Хэн ч юу ч гэсэн Оросууд буруутай. Яагаад гэвэл эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн. Путинг оросууд буй болгосон. Ард түмэн ямар бна удирдагч нь тэднийхээ тусгал юм даа. Орос бол дампуурсан улс. Бид дагавал тийм л болно. Ер нь бол дагаад дампуураад байна. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор шүү.
Чи өөрөө архичин новш\n
Хэдэн архичин жассан гэсэн, үнэн үү
новшийн оросуудыг монголоос зайлуулах хэрэгтэй
путин ялнаа
Удам муутай хүмүүс дээд хүмүүстэйгээ барьцалдаж мөчөөрхөх өөрсдийгөө яааг ижил түвшний гэж андуурсан хүмүүс леберал үзэл ярьж эх ороноо сөнөөж байна.
Муухай сэтгэгдэл бичсэн хүмүүс нөгөө л эрлийзүүд эсвэл толгой нь эргэсэн хуучин гуйлгачин удамтай байсан нөхөд бололтой үгийн сонголтоороо өөрсдийгөө баталдаг юм эд нар
Оросын ахан дүүс минь ялах ёстой.
оросоос болж ар монгол .сибирь. байгаль нуурыг орост алдсан .орос булаагаад авсан гээд 32 н 2 хужаа ярихыг чихээрээ сонссон шүү
хэдэн хятадын ирлийзүүд л оросыг үзэн яддаг нийт монголчууд орос орныг дэмждэг
140 сая иваануудын цусан далайд тэрбум 400 сая хужаагийн ясан овоо босог. Орос гэж далдаганадаг хэдэн гөлөгнүүд ясандаа хахаж цусандаа живж үхэг. Украйнтай ямарч холбоогүй
хуцмал гахай
slava ukraini...\n
Slava Ukraine
Америкчуудыг заавал ялах хэрэгтэй.
ХУЦДАГ АВГАЙ ВЭ? МОНГОЛЧУУД ОРОСУУДААС САЛАХЫГ ИХЭЭХЭН ХҮСЧ БАЙГАА ШҮҮ\n
No war!
Оросууд дайныг хүсдэггүй.\nОросын тойруулж пуужингаа их зоосон.\nТийм байтал,хүлцэнгүй ноомой байх юмуу.\nАну болон НАТО украйн улсыг их ч зэвсэглэж,тэгээд л Орос руу турхирч байна.\nХэнд тодорхой.\nЭцэст нь Украйн өөрөө,түүхийн тавцангаа арчиндах байх...
Украины фашистууд үхэх тавилантай. Дахин Украйн улс гэж байхгүй болж газрын хөрснөөс арчигдах болно. Гитлерийг шүтсэн хэн бүхэнд ийм л тавилан бий.
шаа пизда минь,иди нахуй
Төлбөртэй жагсаал хийснээ шааж өгнө биз хор хутгагч орос шулмас
oros uls mongoliin tusgaar togtnoliin batalgaa shuu. iimees mongolchuud orosiig hamgiin sain oronoor nereldeg dee.bid orosiig demjdeg shuu. omon zvgt hujaa nar biig hezee ch bitgii martaarai daa mongolchuudaa..
Түрэмгийлэгч фашистууд
Монголчууд биднээс салах дургүй юм байна. Бид үргэлжлүүлэн хөхүүлж хошногодсоор байх болно оо. Гэдгээ ил цагаан л хэлж ...
Ах нар минь бузрын фашист анусын гар хөлүүдийг тасдаад өг
Ehelsnee duusgah ni chuhlaa
Хаха
тиймээ заавал ялалт хэрэгтэй шүү зүгээр орхиж болохгүй энэ дайн эхэлснээр хэн хэн нь вэ гэдгийг харууллаа харин оросын ододууд гарч явж байгаа нь үнэн инээдтэй юмаа