2022 оны дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг тодруулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Олон улсын “ECA International” байгууллага 2022 оны дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан Хонконг тэргүүлсэн байна.

Тус байгууллага дэлхийн үнэтэй хотуудын жагсаалтыг гаргахдаа хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ, орон сууцны түрээс, нийтийн тээвэр, тухайн орны валютын ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үндэслэдэг байна.

Жагсаалтын эхний аравт Хонконг, Токио, Шанхай, Гүанжоу, Сөүл орсноор Ази тив нь хамгийн өртөг өндөртэй тивээр тодорч байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад Парис, Мадрид, Ром, Брюссель хотууд эхний 30 байрнаас хасагджээ. Европын бүсийн бараг бүх томоохон хотууд байр ухарсан байна. Энэ нь еврогийн ханш сүүлийн 12 сард ам.доллар, фунт стерлингийн эсрэг суларсантай холбоотой.

Улс төр, олон улсын сөргөлдөөн зэрэг гадаад хүчин зүйл мөн үүрэг гүйцэтгэсэн байна. Орос улсын Украин дахь цэргийн ажиллагаа, үүнээс үүдэлтэй хориг арга хэмжээнүүдийн улмаас Москва хот тус жагсаалтын 62-т, Санкт Петербург хот 147-д бичигдэв.

Европын хамгийн үнэтэй хотоор Швейцарын Женев хот шалгарчээ. Швейцар улс нь еврогийн оронд өөрийн валют болох швейцар франкаа хэрэглэдэг учир тус хот жагсаалтын Хонконг, Нью Йоркийн араас эхний гуравт орж чадсан байна.

Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтын эхний аравт

1. Хонконг 

2. Нью Йорк

3. Женев

4. Лондон

5. Токио

6. Тель Авив

7. Цюрих

8. Шанхай

9. Гүанжоу 

10. Сөүл оржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top