“International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнгээр Монгол Улс 120 улсаас 38 дугаарт эрэмбэлэгдээд байна.
Судалгааны дүнгээс Төсвийн ил тод байдлын талаарх үзүүлэлт, оноог тухайлан авч үзэхэд, 2019 оныхоос дээшилсэн ч анхаарах асуудлууд байгаа юм.
Төсвийн нээлттэй байдлын судалгааны энэ хэсэгт төв засгийн газар орлогоо хэрхэн бүрдүүлж, нийтийн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар олон нийт мэдээлэл авах боломжийг хэмждэг. Тодруулбал, энэ хэсэгт төсвийн 8 үндсэн баримт бичгийн цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг 109 ижил жин бүхий үзүүлэлтээр хэмжиж, улс бүрийг 0-ээс 100 хүртэлх оноогоор үнэлдэг.
Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээлэл нийтэлж буйг илтгэнэ гэж үздэг.
Тэгвэл Монгол Улс төсвийн ил тод байдлын оноо авбал зохих 100 онооноос 60 оноо авсан байна.
“Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс өгсөн дараах графикаас харахад, Монгол Улсын төсвийн ил тод байдал 2010 оны судалгаагаар буюу 12 жилийн өмнө 60 оноотой үнэлэгдэж байсан бол 2017 оны судалгаагаар 46 оноо болж буурч байжээ.
Харин 2019 онд 56 оноогоор үнэлэгдэж байсан бол 2021 оны буюу сүүлийн судалгааны дүнгээр 60 оноо авсан байгаа юм.
Төсвийн баримт бичгийн олон нийтэд нээлттэй байдлын судалгааг дараах графикаас харахад: Хагас жилийн тайланг боловсруулах, мэдээлэх үйл явц хангалтгүй дүгнэгджээ. Мөн Иргэдийн төсөв 2010, 2012, 2017, 2019 онуудын судалгаагаар хангалтгүй дүгнэлт авчээ.
2021 оны төсвийн нээлттэй байдалд орсон өөрчлөлтүүд:
Монгол Улс төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгосон:
Зөвлөмж
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Сэтгэгдэл ( 0 )