ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.16)


9:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал болно.

10:00 цагт Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-mongolia"-д И-Монгол академи, УБЕГ-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 94999598, 88063030

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар “Газрын-Од” ХХК болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.

11:00 цагт “Ардчиллын өргөө”-нд АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11:00 цагт "Norphei Art Gallery"-д гэрэл зурагчин, СТА Б.Бат-Эрдэнийн "МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД-2022" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14:00 цагт “Meru tower”-т НҮБ-ын Хүүхдийн сан, Японы сан, ХӨСҮТ, АШУҮИС хамтран “Вакцин хийлгээд 1 жил-Алдаа, оноо, үр дүн” хэлэлцүүлэг зохион байгуулна.

16:00 цагт “Цэцэнхангай” зочид буудалд нийгмийн зүтгэлтэн шалгаруулах “Энхийн шагнал-2022” ёслол болно. Утас: 99715292

19:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Тайвань, Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээр эхэлнэ.

19:00 цагт “Хөх нар” контемпорари урлагийн төвд “Хэмнэл” уран бүтээлийн нэгдлийн “Огтлол” үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top