Төгрөгийн хадгаламж энэ оны тавдугаар сарын эцэст 13.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 221.2 тэрбум төгрөг буюу 1.6%-иар өсжээ. Харин өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 7.3%-иар буурчээ.
Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь буюу 12.1 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 12.9 хувь 1.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Сануулахад, төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 600.5 тэрбум төгрөг буюу 4.2%-иар, өмнөх оны мөн үеэс 665.6 их наяд төгрөг буюу 4.6%-иар буурсан байсан. Төгрөгийн хадгаламжийн бууралт нэгхэн сарын дотор 600 тэрбумаар хэмжигдсэн гэсэн үг.
Валютын хадгаламжийн тухайд тавдугаар сарын эцэст 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.7 тэрбум төгрөг буюу 0.7%-иар, өмнөх оны мөн үеэс 112.2 тэрбум төгрөг буюу 2.6%-иар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )