Герман, Франц, Италийн тэргүүн нар Киевт хийсэн айлчлалынхаа үер Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Оростой хэлэлцээний ширээний ард суухыг ятгасан байж болзошгүй гэж Германы “Die Welt” сонин бичжээ.
Олаф Шольц, Эммануэль Макрон, Марио Драги нар Украинд Европын холбооны гишүүнд нэр дэвшигчийн статус олгох байр суурь илэрхийлсэн байна. Үүний оронд ЕХ-ны нөлөө бүхий гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар хаалттай хаалганы цаана Зеленскийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээний ширээний ард суухыг ятгасан гэж тус сонин онцолжээ.
Украины хямралын улмаас Европын орнуудад учирч буй эдийн засгийн хохирол улам нэмэгдэж, даван туулахад хүндрэлтэй болж байна. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц дээд түвшинд хүрээд байна гэж “Die Welt” сонин сануулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ger chini shataj baihad chi yaj huvtcaslahaa bodood suuhgui l bolovuu !
Подволк пүүз энэ тэр ... Энэ үнэхээр гудамжны мансуурагч. Үнэхээр гуйлгачин заяаны жүжигчин