Украинд дөрвөн солонгос цэрэг амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

ОХУ-ын Засгийн газраас “Украины Гадаад цэргийн ангид элсэж, тулалдахаар Өмнөд Солонгосоос 13 хүн Украинд ирсэн. Дөрөв нь алагдаж, найм нь Украинаас гарч, ганц солонгос цэрэг үлдээд байгаа. Бид гаднын хөлсний цэргүүдийг бүгдийг нь хянаж, бүртгэж байгаа” гэж мэдээллээ.

БНСУ-ын ГХЯ-наас “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Украинд солонгос цэрэг алагдсан талаарх мэдээллийг АНУ-ын талаас авсан. Шалгаж байгаа ч ОХУ-ын мэдээлэл, бидний мэдээлэлтэй таарахгүй байгаа. Манай яам БНСУ-аас Украинд таван хүн л байлдахаар явсан гэж үзэж байна. Оросын талаас амиа алдсан цэргүүдийн нэрийг зарлаагүй. Маш сайн шалгаж байж, хариу өгөх болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр Украин дахь Гадаад цэргийн ангид 64 орны 6956 цэрэг тулалдаж байгаа. Үүнээс 1956 нь алагдаж, 1779 нь эх орондоо буцсан. Хамгийн олон нь Польшийн иргэд бөгөөд 1831 польш цэргээс 378 нь амиа алджээ.  АНУ-аас 530 хүн ирж, 214 нь алагдсан, Канадын 601 цэрэг байлдаж, 162 нь амиа алсдан, Румыны 504 цэргээс 102 нь үрэгдсэн, Их Британийн 422 цэргийн 101 нь алагдсан байна.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Putin fashist(66.181.161.106) 2022 оны 06 сарын 22

Zonogloj bui Putin hurdan dald orj uhej enkh amgalan togtoosoi viler.

0  |  0
СЛАВА РОССИЙ(66.181.160.63) 2022 оны 06 сарын 22

УКРАЙН ЗҮГЭЭР БУУЖ ӨГӨӨД ДАЙНАА ДУУСГА. ХӨЛСНИЙ ГАРУУДЫГ ӨЧИГГҮЙ БУУДАЖ БАЙНА ГЭСЭН

2  |  0
Hgg(102.89.38.81) 2022 оны 06 сарын 21

Aay chi yaj medej bgan ooroo shaaltuur uu gui yu

0  |  0
Hgg(102.89.38.81) 2022 оны 06 сарын 21

Aay chi yaj medej bgan ooroo shaaltuur uu gui yu

0  |  0
sasas(202.21.108.250) 2022 оны 06 сарын 22

oros kaput. putler gahai suirnee

1  |  5
зочин(66.181.161.64) 2022 оны 06 сарын 22

польшуудаас илүү Oросын өөрсдийн нь холбоотон болох белорусын маш олон иргэн украинд оросын эсрэг тулалдаж байгааш дээ..

5  |  2
Top