ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Барууны орнууд Орос-Туркийн агаарын харилцааг тасалдуулахаар санаархаж байна” гэж мэдэгджээ.
Барууны орнууд Оросын эсрэг хоригоороо Орос-Туркийн агаарын харилцааг таслахыг эрмэлзэж байгаа аж. Хоёр орны агаарын харилцааг таслахад чиглэсэн барууны хоригуудын эсрэг тэд Турк рүү явж байгаа жуулчдад асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.
Орос, Туркийн тал жуулчдад тав тухгүй байдал үүсгэхгүй байхын төлөө ажиллаж байна гэжээ. Аялал жуулчлал нь Орос, Туркийн хамтын ажиллагааны хамгийн чухал чиглэлүүдийн нэг юм.
Анкара Турк дэх оросуудад зориулан аюулгүй амрах орчинг бүрдүүлж, хараа хяналттай байгаа гэжээ.
Мөн Оросын Шадар сайд Александр Новак Туркийн зочид буудлуудад МИР картыг хүлээн авч, АТМ-ийн хэрэглээг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )