Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 6,515.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар өссөн байна.
Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,463.9 тэрбум төгрөг байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар авч үзвэл:
Уул уурхай, олборлох 1,432.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь,
Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь,
Тусгай зөвшөөрлийн төлбөр 12.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
Бусад орлого 17.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )