Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 7,608.0 кг алт худалдан авсан гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Сануулахад, 2022 оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна гэж Төв банкнаас мэдээлж байсан юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байсан.
Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байдаг. Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин алт худалдан авалтын талаар хэлэхдээ “Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Алт, мөнгөөр нь ялгаж мэдээлбэл илүү тодорхой байх