Ипотекийн зээлийн ТОДОТГОХ ТООНУУД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Ипотекийн зээлийн үлдэгдэл тавдугаар сарын байдлаар 105,292 зээлдэгчийн нийт 5,929.0 тэрбум төгрөг байна. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80,917 зээлдэгч 4,400.0 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа аж.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.2 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 23.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 хувь нь хэвийн, 0.8 хувь нь анхаарал хандуулах, 1.6 хувь нь чанаргүй зээл байна.

Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 66.9 хувийг банкуудын өөрийн, 32.5 хувийг хөтөлбөрийн, 0.6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж буй юм.  

Тавдугаар  сард 1,164 зээлдэгчид (үүнээс хөтөлбөрийн хүрээнд 572 зээлдэгчид) 119.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд үүний 44.4% хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлжээ.

Нийт ипотекийн зээлийн 16.6 хувь буюу 982.1 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 76.3 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 22.7 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1.0 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Тавдугаар сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсөж, өмнөх сараас 0.6 нэгж хувиар буурч 10.0 хувьд хүрсэн байна.

Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 85.7 хувийг 80 хүртэлх м.кв талбайтай байр бүрдүүлж байна.

Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 77.5 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь нийт ипотекийн зээлийн 82.6 хувийг эзэлж байна.

Өрхийн орлого нь 2.5 сая төгрөг хүртэлх иргэд нь нийт зээлдэгчдийн 69.8 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 54.8 хувийг тус тус бүрдүүлж байгаа аж.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top