Тайванийг тойрсон нислэгээс ЗАЙЛСХИЙХИЙГ АНХААРУУЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

БНХАУ Азид үйл ажиллагаа явуулж буй агаарын тээврийн компаниудад хандан Тайванийн эргэн тойрон дахь нислэгээс зайлсхийхийг анхаарууллаа.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Хятадын эрх баригчдын албан ёсны мэдэгдэлд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны хариуд Бээжин цэргийн сургуулилт хийж байгаа агаарын орон зайн зургаан бүсийг “аюултай бүс” гэж тодорхойлсон байна.

Эдгээр бүсийн нислэгийг наймдугаар сарын 4-ний 12:00 цагаас наймдугаар сарын 7-ны өдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлах юм.

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайвань орчмын гурван усан бүсэд сургуулилт хийж эхэлсэн тухай Хятадын төв телевиз Хятадын ардын чөлөөлөх армийн байлдааны командлалын зүүн бүсийн төлөөлөгч Ши Игийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(197.211.61.60) 2022 оны 08 сарын 03

ข่าวดี คุณกำลังมองหาโอกาสในการเปลี่ยนระดับการเงิน ต้องการเงินเพื่อสร้างหรือมีชีวิตที่ดี คุณสามารถขายไตหนึ่งข้างของคุณเป็นเงิน 800,000 ดอลลาร์และยังคงสุขภาพแข็งแรง ติดต่อ\ndrmax.hospital@gmail.com พวกเขาให้การดูแลที่ดีที่สุดและจ่ายเงินครึ่งหนึ่งก่อนที่คุณจะมาถึงและหลังการผ่าตัดยอดเงินที่เราจ่ายให้คุณ ติดต่อพวกเขาวันนี้และปราศจากความยากจนตลอดไป drmax.hospital@gmail.com

0  |  0
зочин (202.9.46.35) 2022 оны 08 сарын 04

Өмхий хужаа нар сүрдүүлэхээс өөр шидгүй амьтад шүүдээ түүхэндээ 22 удаа байлдаад нэг ч ялж үзээгүй шүү дээ саваагүй нохой саранд л хуцах юм даа

3  |  2
Top