БНХАУ Тайванийг тойруулан БАЛЛИСТИК ПУУЖИНГУУДЫГ харвалаа

2022 оны 08 сарын 05

- Тайванийг тойрсон цэргийн сургуулилт эхэллээ -

Хятадын баллистик пуужин түүхэндээ анх удаа Тайвань арлын дээгүүр нисэж өнгөрсөн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

Хятадын Ардын чөлөөлөх армийн баллистик пуужингууд Тайванийн Патриот зенитийн пуужингийн цогцолборууд төвлөрсөн газрын агаарын орон зайд нисэж, Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах Aegis системүүдийн нүдэн дээр байгаа оносон талаар Хятадын ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалах академийн профессор, хошууч генерал Мэн Сянцин мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр Хятадын төв телевизээр ярихдаа “Тайванийг тойрсон  Хятадын цэргийн сургуулилт эхэллээ. Сургуулилтад пуужин хөөргөх багтсан бөгөөд анх удаагаа Тайвань арлын дээгүүр нислээ” гэсэн байна.

Энэхүү цэргийн сургуулилтаар Бээжин бүс нутаг дахь АНУ-ын флотыг эсэргүүцэхэд бэлэн байна гэдгээ харуулах аж. 

Тэнгисийн цэргийн баазууд Тайдун арал, Хуалянь, Гаосюн зэрэг боомт хотуудад байрладаг тул буудлагын хоёр бүсийг сонгосон байна. Сургуулилтын өөр нэг бүс нь Тайванийн хоолойн хамгийн нарийхан цэгт байрлах Пинтан арлын ойролцоо аж.

Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хятадын талаас 11 ширхэг Донфэн ангиллын баллистик пуужин харвасан байна. Пүрэв гарагт сургуулилт эхлэхээс өмнө Хятадын армийн тэнгисийн хөлгүүд, нисэх онгоцнууд Тайванийн хоолой дахь талуудыг тусгаарладаг хилийн шугамыг хэд хэдэн удаа зөрчжээ. Тайванийн армийн зэвсэг техник хил нэвтэрсэн Хятадын хөлгүүд, онгоцнуудыг буцаж гартал нь дагасан байна.

Тайванийн талаас “БНХАУ биднийг ийм аргаар сүрдүүлсээр байна" гэж мэдэгджээ.

Хятадын энэхүү цэргийн сургуулилт нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийсний хариу арга хэмжээ юм. Сургуулилт наймдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Тайванийн Батлан ​​хамгаалах яам БНХАУ-ын явуулж буй цэргийн сургуулилтыг иргэдийг сэтгэл зүйн хувьд айлган сүрдүүлэх ажиллагаа гэж нэрлэжээ.

Энэхүү цэргийн сургуулилт нь Хятадын Тайванийн хоолойд урьд өмнө явуулж байгаагүй хамгийн том цэргийн сургуулилалт болох аж. Хятадын Ардын чөлөөлөх армиас мэдэгдсэнээр сургуулилт Тайвань арал орчмын зургаан бүсэд явагдана.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gu(202.9.40.26) 2022 оны 08 сарын 08

Mash zuv

0  |  0
Баүл(150.129.143.154) 2022 оны 08 сарын 05

Тайвань хятадтай байлдвал ялах байх АНУ цэрэг зэвсэгээр бүрэн хангана тусгаар ардчилсан улсын статусыг зөвшөарнө гэсэн гэнүү

0  |  0
.(139.5.216.144) 2022 оны 08 сарын 22

Амерк өвгөн, эмгэн нар гай болох юмаа

1  |  2
zochin(124.158.120.154) 2022 оны 08 сарын 05

hii tabihaa gedeg bil uu

0  |  0
Батүүл(150.129.143.154) 2022 оны 08 сарын 05

Батүүд очиж байлдах байхдоо.

0  |  0
Top