Барууны орнууд Украинд 11 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн талаар “Foreign Policy” сэтгүүл мэдээлжээ.
Энэ үзүүлэлт нь Барууныхан Оросоос авдаг эрчим хүчний хангамжийн төлбөрөөс бага аж.
Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр, Барууны орнууд Киевт 31 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэх гэнэ.
Өнөөдрийн байдлаар Барууны Украинд үзүүлсэн тусламж 11 тэрбум ам.доллар болжээ.
Үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 550 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )