АНУ-д болж буй “Монголын өдрүүд-2022”-д Эрхэт Монгол групп төслүүдээ танилцууллаа 

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

“Монголын өдрүүд - 2022” арга хэмжээний нээлт АНУ-ын Вашингтон  хотын Роналд Рейганы Олон улсын худалдааны төвд боллоо.

Уг арга хэмжээ нь АНУ, Монгол Улсын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн болон Монгол орны өв соёлыг сурталчлан таниулах зорилготой юм.

 

 

Арга хэмжээг нээж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Я.Болд-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, АНУ-ын ХХААЯ-ны ахлах зөвлөх Ж. Вэйд Шеффард, Дэлхийн банкны орон хариуцсан ахлах ажилтан Лианг Ванг нар тус тус үг хэлэв.

 

 

“Монголын өдрүүд-2022” арга хэмжээ наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, “Экспорт Монголиа” төрийн бус байгууллага, Монгол Улсын ЭСЯ болон Монголын ноос, ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй компанийн бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцлоо.

Уг арга хэмжээнд Эрхэт Монгол группийн зүгээс барилгын салбараа төлөөлөн төслүүдээ танилцуулан амжилттай оролцов. 

 

 

“Монголын өдрүүд-2022” арга хэмжээнд Төрийн департамент, Худалдааны танхим, Дэлхийн банк зэрэг АНУ-ын төр захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд урилгаар ирсэн юм.

Тус арга хэмжээний үеэр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, өв соёлоо таниулах урлаг, соёлын үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бизнес уулзалтууд зохион байгуулагдлаа.

Б.Эгшиглэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 31

ямар ч салбар байёан ичихгүй л бид өөрслийгөө рекламдах ёстой шүү дэлхий монголыг мэдэхгү й байна бид монголчууд мэдрүүлэх ёстй

0  |  0
zochin(106.154.129.197) 2022 оны 08 сарын 31

delhiid 1nomert oroh zuil Mgl ger odoo thagt baigaliin ayul ih bga tohioldold Mgl ger hamgiin tansag gej boddog 4ulrald durtai gazraa zuuguud yavj boldog eruul mended achigtai tansag hereglee Mgl ger shu hugjsun orond baigal.n gamchig gazar hudluhd unguruu Mgl ger haa durtai gazraa zuuvurluj boldog tansag hergel ee bid Mgl gerteede talarhaj yavah heregtei

0  |  0
Top