Гадаад валютын улсын нөөц энэ оны долоодугаар сарын байдлаар 3 тэрбум ам.доллароос доошоо орж, 2878.6 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь оны эхнээс 34.07 хувь, жилийн өмнөхөөс 37.10 хувь, сарын өмнөхөөс 7.06 хувиар буурсан дүн юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард манай улс 4.4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан бол энэ он гарсаар дараах байдлаар хэмжээ нь буурсан байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш сүүлийн байдлаар 3,200.22 байна.
Сэтгэгдэл ( 0 )