Өнөөдөр /2022.09.05/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг унтраан, аюулгүй болгосон байна.
Хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор айл өрхүүд галлагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд пийшин, зуух, яндангийн хөөллөгөө, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас үүдсэн гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул дээрх хүчин зүйлсийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )