Монгол Улс нүүрс экспортлох боломжийнхоо 20%-ийг ашиглаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая тоннд  хүргэх зорилтыг Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан.

Уг зорилт хөрсөн дээр буухад Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих нүүрс ачиж буулгах терминал, AGV автомат ачилт зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүд өндөр ач холбогдолтой гэдгийг Монгол Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлж байна.

Мөн Монгол Улс БНХАУ руу нүүрс экспортоо нэмэгдүүлэх  боломжууд бий бөгөөд  одоогийн байдлаар нүүрс экспортлох боломжийнхоо 20%-ийг л ашиглаж байгаа гэсэн мэдээллийг өгч буй   юм.

Сануулахад, эрх баригчид энэ оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн онд батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Харин төсвийн хоёр дахь удаагийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж,  18 сая тонн байхаар хуульчлан, баталсан юм.

Тэгвэл наймдугаар сарын 22-ний өдрийн байдлаар 13.2 сая тонныг экспортлоод байна. Энэ нь 18 сая тонны  73% юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top