Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш 3,215.91 байна.
Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Төв банк 3221.35 төгрөгийн ханшаар 22.2 сая ам.доллар банкуудад нийлүүлжээ.
Энэ долоо хоногийн мягмар гарагт 20 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн юм. Харин энэ сарын 1-ний өдрийн дуудлага худалдаагаар 32 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн. Тэгэхээр энэ сар гарсаар 74.2 сая ам.доллар зах зээлд нийлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )