Энэтхэгийн эдийн засаг хамгийн өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 10

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал  хүндрэлтэй байгаа ч Азийн бүс нутгийн эдийн засаг бусад бүс нутгаас илүү өсөх эерэг хүлээлттэй байна гэж Азийн хөгжлийн банкны  тайланд дурджээ.

Азийн орнууд энэ онд 4.6 хувиар, ирэх 2023 онд 5.2 хувиар өсөх магадлалтай байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдсэн эдийн засгийн сөрөг үр дагаврыг Кавказ болон Төв Азийн орнууд сайн даван туулж байгаа бөгөөд тус бүс нутагт эдийн засаг 2022 онд 3.8 хувиар, 2023 онд 4.1 хувиар өсөхөөр байна.

Азийн бүс нутагт инфляцын дарамт дэлхийн бусад орнуудаас бага байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг таамаглал гаргахад хүргэжээ.

Уг бүс нутагт шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа ч хөгжиж буй Азийн орнуудад инфляц 2022 онд 4.2 хувь, 2023 онд 3.5 хувь байх төлөвтэй байна.

Бус нутгийн орнуудаас эдийн засгийн хамгийн өндөр  өсөлтийг Энэтхэг улс үзүүлэхээр байна. Тус улсын эдийн засаг 7.2 хувь, Филиппиний эдийн засгийг  6.5 хувиар өснө гэсэн  эерэг хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top