Импорт 1.1 тэрбум ам.доллароор өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Энэ  он гарснаас хойш  найман сарын дүнгээр манай улс  импортоор нийт 5599.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх  оны мөн үеэс 1125.8 сая ам.доллароор буюу 25.2 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд: 

Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 846.3 сая ам.доллар буюу 15.1 хувь,

Эрдэс бүтээгдэхүүн 1242.0 сая ам.доллар  буюу 22.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1087.5 сая ам.доллар буюу 87.6 хувь), 

Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 709.4 сая ам.доллар буюу 14.9 хувь, 

Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1013.2 сая ам.доллар буюу 18.1 хувь,

Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 557.5 сая ам.доллар буюу 10.0 хувь, 

Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 377.5  сая ам. доллар буюу 6.7  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.2 хувь ногдож байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

Манай улс энэ хугацаанд дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.2 хувь;  ОХУ-д 30.3 хувь;  Япон-д 8.6 хувь; БНСУ-д 5 хувь;  АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top