Төсвийн орлого ₮773.8 тэрбумаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны зургадугаар сард 304.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 

Төсвийн нийт орлого  оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 773.8 (8.9%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (13.7%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний долоон сард 9.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Сануулахад,  2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш дөрвөн сарын дотор ХОЁР УДАА тодотгол хийгдсэн.

 

УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа:

 

  • Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд

 

  • Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

Харин 4 дүгээр сард хийсэн  тодотголоор:

 

  • Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд

 

  • Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top