Жон Кирби: Оросын арми МАШ ХҮЧИРХЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Оросын цэргийн чадавх маш хүчирхэг гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби мэдэгдсэн байна.

Жон Кирби “Тэд олон асуудалтай тулгарсан... Гэхдээ энэ бол маш том, хүчирхэг арми. Орос энэ хүчээ зөвхөн Украин биш өөр газар ч ашиглаж чадна” гэжээ.

Оросын цэргийн чадавх урьдын адил өндөр байгааг Цагаан ордон хүлээн зөвшөөрч байгаа аж.

Түүнчлэн Германы шинжээчид Украин улс Барууны цэргийн тусламжтайгаар Оросыг ялж чадахгүй гэж дүгнэсэн билээ. Тэд “Оросыг цэргийн хүчээр ялах боломжгүй. Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэхгүй л бол ялах боломж байхгүй. Гэхдээ бид үүнийхээ төлөөсийг төлж чадахгүй” гэсэн байна.

Германы зарим улстөрч “Оросын армийг маш дутуу үнэлж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.73.14) 2022 оны 09 сарын 15

Оросууд Украины армитай байлдаж бгаа харин Украйнчууд дундаас луганскийн хотуудын энгийн иргэдийг хөнөөж, сургууль, цэцэрлэг, театр, зах зээлийн газрууд, иргэдийн орон сууцтай л байлдаж байх шив дээ.

1  |  0
sambuu metiin gard(64.119.25.203) 2022 оны 10 сарын 10

ene hvn chamaas arai deed tvshind medeh baihaa ho. vnendee orosiin 0.9 say hvntei atrmaas dongoj 160000 tsereg ukraind baildaj bgaa. deer luganks donbassiin 30000 tsereg holbooton bolj baildaj bna. iim jaahan hvcheer ukrainii armiig but tsohij bna.getel ukrainuud 4 udaa tsereg tataj 1.1 say hvntei armitai bgaa shu.deer holsonii tseregvvd 90000 uulaa irsenees barag 4000 orchim vhej talaas ilvv butsaj harisan daa..

4  |  0
cambuu(103.26.194.54) 2022 оны 09 сарын 15

ТИЙМ ХҮЧТЭЙ ЮМ БОЛ ШАРАА БОЛООГҮЙ ДЭЭРЭЭ УKРАЙНААС ГАР Л ДАА.

0  |  5
Top