ҮСХ-ны тооцооллоор инфляцын эрчим буурч, 14.4 хувь болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц наймдугаар сард  14.4 хувьтай гарчээ. Тэгэхээр статистикийн байгууллагын тооцооллоор долдугаар сард улсын хэмжээнд 15.7 хувь байсан инфляцын эрчим наймдугаар сард буурсан үзүүлэлттэй байна.

Инфляцын 14.4 хувийн өсөлтийн 4.9 нэгж буюу 34 хувийг хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт эзэлж буй бол 2 нэгж буюу 13.8 хувийг хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт бүрдүүлжээ. Харин  эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнийн өсөлт 10 хувь,  тээврийн бүлгийн үнийн өсөлт 12.7 хувиар нөлөөлжээ.

Инфляцад импортын барааны үнэ 54.5 хувиар нөлөөлсөн гэж статистикчид тайлбарлалаа.

Тэгэхээр үнийн өсөлтийн эрчим Үндэсний статистикийн хорооны тооцооллоор өмнөх сараас буурсан ийм нөхцөлд буюу ирэх өдрүүдэд Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос гарах бодлогын шийдвэр анхаарал татаж буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top