ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд хэсэг, Архангай, Булган, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд: 17-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

 

2022 оны есдүгээр сарын 17-ны 20

цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун,  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Увс нуур, Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.

 

2022 оны есдүгээр сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top