Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Улсынхаа нийслэл Улаанбаатар хотын нэрийг солих тухай яриа сүүлийн үед эрчимтэй гарч байна. Шарын шашин, уламжлал талаасаа авч бодвол болохгүй ч юмгүй л дээ. Угаас манайд “Нэр хүнддэнэ” гэсэн ойлголт бий. Тийм ч учраас нэр нь хүндэдсэн хүүхдийн нэрийг солих, том болтол нь өөр нэрээр дуудах ёсон одоо болтол байж л байна.

Дээрээс нь түүхэн талаас нь авч үзвэл тэртээ 1639 онд Ширээ цагаан нуурт Өндөр гэгээнийг залж, орд өргөөг нь босгосноос хойш Улаанбаатар нэрийг авах 1924 он хүртэл овоо хэдэн удаа нэрээ сольсон байдаг. Тэгэхээр үнэхээр улсынхаа нийслэлийн нэрийг “хүндэдсэн” гэж нийтээрээ үзвэл сольж л таарах нь. Харин эдийн засаг талаас нь авч үзвэл нэлээд юм болох биз ээ.

Нэрний тухай дахин авч үзэхэд Өргөө - Номын хүрээ - Их хүрээ - Нийслэл хүрээ хэмээн нэрийг нь солиод 1924 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон байна.

Нэртэй холбоотой бас нэгэн сонирхолтой түүхийг Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн нь сонирхолтой. Улсынхаа нийслэлийн нэрийг солихоор хэлэлцэж байх тухайн үед Ерөнхий сайд Б.Цэрэндорж "Чандмань Өргөө", Хатанбаатар Магсаржав "Ялгуулсан", Х.Чойбалсан "Хатан туул", С.Буяннэмэх "Монголжин", Д.Нацагдорж "Хан Уул", Эрдэнэ батхаан "Мандал", Онход Жамьяан "Энхжин", Ж.Цэвээн "Мөнхжин", А.Амар "Өргөө", Ц.Дамбадорж "Хүрээ", Жадамба " Баатар", Насанбат "Дарханбаатар" гэсэн нэрс тус тус санал болгож байжээ. Мөн жанжин Д.Сүхбаатар улсын нийслэлээ "Хасбат" хэмээн нэрлэх юмсан гэж ярьж байсныг Х.Чойбалсан дурссан байдаг аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.86.11) 2022 оны 09 сарын 22

Үгүй тэр ямар хамаа бна аа сүүлийн үед монгол улсаа хөгжүүлэх гэхээр л бөөн мөнгөний шалтаг гаргадаг энэ оюунэрдэнэ гэдэг толгой нь хаашаа хараад бгаа юм гэж бодогдмоор монгол улсаа л хөгжүүлж ард олноо эрүүл амгалан байлгах талаар ер их юм хиймээр л бх юм нэг л гадагшаа харсан харсан хүн бх пм өөр олигтой ерөнхмй сайд хийчихмээр хүн олдохгүй л ю м бхдаа нэг л ургашгүй болчихов оо хөөрхий МОНГОЛ улс минь\n

0  |  0
Зочин(139.5.216.19) 2022 оны 09 сарын 21

Балайрхаа болиоч ӨӨР ХИЙХ АЖИЛ алга уу . Нэр солиод замын бөглөрөл алга болох юмуу тэнэгтэхэээ боль

2  |  0
Хашир(66.181.184.231) 2022 оны 09 сарын 21

Улаанбаатарын эхлэл тэр 1630-аад оны шар бүсийн орд биш л дээ...

0  |  0
Зоч(103.161.242.165) 2022 оны 09 сарын 21

Нэгэнт тогтсон нэрийг өөрчлөх шаардлагагүй. Хүнддэнэ гэсэн мухар сүсгийн ойлголт байхгүй. Харин Орхоны хөндийд барих хотдоо нэрийг нь олохоо бодвол яасан юм. Ер нь нэр усаар оролдож явдаг ямар их мөнгөтэй завтай улс вэ...

3  |  0
Нэрэндээ биш. (192.82.74.161) 2022 оны 09 сарын 21

Нэрэндээ биш. Намдаа байгаа. Нэр солих , иргэдээ мөлжихөөс өөрийг чадах биш.

0  |  0
ЗОЧИН(66.181.176.106) 2022 оны 09 сарын 21

нийслэл хүрээ гэе

0  |  0
Top