Павит Рамачандран: Эдийн засгийн ойрын төлөв эмзэг, тэнцвэргүй байна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын энэ оны болон ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарынхаас буулгасныг мэдээлсэн билээ.

Тус банкны  Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ "Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч, ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна. Инфляц өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсөж  байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэв.
 
Сануулахад, Азийн Хөгжлийн Банкнаас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг өнгөрсөн сард баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top