Оросын Батлан хамгаалах яамнаас Украинд олзонд байсан 55 цэргийг эргүүлэн авсан талаараа мэдэгдсэн байна. Уг цэргүүд нь ОХУ, Луганск, Донецкийн цэргүүд аж.
Донецкийн тэргүүн Денис Пушилин Киев рүү 56 хүнийг шилжүүлэн өгсөн талаараа мэдэгдсэн байна. Тэдэн дунд Украины улстөрч Виктор Медведчук байжээ.
Харин ОХУ Украин руу 215 цэргийг шилжүүлэн өгсөн талаар өчигдөр орой ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэхүү хэлэлцээрийн үйл явц хүнд байсан” гэжээ.
Украинд олзонд байсан цэргүүдийн амь насанд аюул тулгараад байжээ. Цэргүүдийг олзноос солилцонгуутаа эмнэлэгт аваачсан байна. Тэдэнд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа аж.
Олзноос суллагдсан байлдагч Константин Леонтьевын ярьснаар Украины цэргийнхэн түүнийг камерын өмнө “олон зүйл ярихыг” шаардаж, буудна гэж заналхийлсэн байна. Бас нэгэн цэрэг Вячеслав Старостин Украины цэргийнхэн олзны хүмүүсийг тамлан зовоосон талаар ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )