Төсвийн шинэчлэлийг цаг хугацаатай уралдан хийх шаардлагатай гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. 

Уг  хэлэлцүүлэгт Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михнев оролцож, "Төсвийн нэн тэргүүний шинэчлэлүүд" сэдвээр илтгэл тавьж.  Монгол Улс төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал болохыг онцолсон юм.

Тэрбээр итгэлдээ, Дэлхийн банк нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг хуваалцах боломжийг олгохоор хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал асуудал болоод байна. Иймд гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах бус цаг хугацаатай уралдах шаардлага бий болж байна. Мөн төсвийн бодлогын шинэчлэлийг хууль эрх зүйн актуудтай нягт уялдуулж, тууштай, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал" гэв.

Мөн уг хэлэлцүүлэгт  Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр төсвийн бодлогод тохиргоо хийх зайлшгүй шаадлага болон бүтцийн реформ хийх шаардлагыг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top