Монгол Улс ядуурлыг ХАМГИЙН БАГА хэмжээгээр бууруулсан орнуудын нэг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох судалгааг хийдэг. Тэгвэл уг судалгааны сүүлийн дүнгээр ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оноос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна гэсэн тооцоолол гарсан юм.

 

2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ үндэсний ядуурлын шугам 184.747 төгрөгөөс доош бол ядуу гэж тооцогдож буй. Өөрөөр хэлбэл үндэсний ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгаа иргэд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай хүнс болон хүнсний бус хэрэглээний зүйлсээ худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм. Түүнчлэн нийт хүн амын 27.8 хувь буюу 903.4 мянган хүн ядуу амьдарч байна.

Эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан 2010-2020 он ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гарсан мөн зогсонги байдалд орсон он жилүүд байсныг судлаачид тодотгосон.

Ядуурлыг бууруулах чиглэлээр 2010-2014 онд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байсан бол 2016 оны эдийн засгийн хямралаас улбаалан ядуурал буурах хурд удааширчээ. 2010 оны эхэн буюу эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед өрхийн хэрэглээний тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн үр дүнд ядуурал 2010-2014 онд 38.8-аас 21.6 хувь болон 17.2 нэгж хувиар буурч байжээ. Харин 2016 оны эдийн засгийн уналтын үе эхэлснээр хүн амын хэрэглээний өсөлт буурч, хүртээмж тэгш бус болж чинээлэг өрхүүдэд илүү таатай нөхцөл бүрдэж эхэлсэн байна.

Эдийн засгийн өсөлт удааширсан энэ хугацаанд буюу 2016 онд 29.6 хувь болж өссөн ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж буурсан ч манай улс Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа ядуурлыг хамгийн бага хэмжээгээр бууруулсан орны нэг болж байна.

Сүүлийн арван жилийн эхний хагаст ажиглагдсан хүртээмжтэй өсөлт нэмэгдэж тэгш бус байдал буурах хандлага сүүлийн хагас жилүүдэд өөрчлөгджээ. Нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэг 2010-2014 онуудад харьцангуй жигд хуваарилагдаж байв. Харин 2016-аас 2020 онд ядуу өрхүүдэд хүрч буй нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн хүртээмж буурч амьжиргаа муутай 40 хувийн хүн амын хэрэглээний өсөлтийн хурд нийт хүн амын хэрэглээний өсөлтийн хурдаас бага байсан. Энэ хугацаанд эдийн засгийн хувьд баталгаажсан дундаж давхаргын хүн амын өсөлт удаашрахад эдийн засгийн жигд бус өсөлт болон тэгш бус хуваарилалт нөлөө үзүүлсэн гэж харж болохоор байна.

Хотжилт ихсэж ядуурлын газар зүйн ялгаа багасаж байгаа нь ядуус хот, суурин газарт ялангуяа Улаанбаатар хотод улам бүр төвлөрч байгааг харуулж байна.Хот, суурин газрын ядуурал 2010 онд хөдөө орон нутгийнхаас (33.2 хувь ба 49.0 хувь) харьцангуй бага байсан бол 2010 оноос хойш хөдөө орон нутгийн ядуурлын бууралтын хурд хот суурин газрынхаас мэдэгдэхүйц нэмэгдэж, хот, хөдөөгийн ядуурлын зөрүү болох 16 нэгж хувийг 4 нэгж хувьд хүргэсэн байв. Үүнтэй ижил дүр зургийг бүс нутгийн үр дүнгээс харж болно. Тухайлбал, 2010 онд хамгийн ядуу (Баруун бүс) бүсийн ядуурлын түвшин хамгийн чинээлэг (Төвийн бүс) бүсээс 22 нэгж хувиар өндөр байв. Харин ядуу бүс нутгийн ядуурал хурдан буурснаар 2020 онд Баруун болон Төвийн бүсийн ядуурлын түвшингийн ялгаа 8 нэгж хувь болсон байдаг. Сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах хурд зогсонги байдалд орж эхэлснээс гадна хотжилтын түвшин 2010 оноос хойш нэмэгдсээр (жил бүр ойролцоогоор 2.6 хувиар нэмэгдсэн) нийт ядуу хүн амд Улаанбаатар хотод амьдардаг ядуу хүн амын эзлэх хувь 2010 онд 34 хувь байснаа 2020 онд 42 хувь болон тасралтгүйгээр өсөхөд нөлөө үзүүлжээ.

Сүүлийн арван жилд өрхийн аж байдлын мөнгөн бус хэмжигдэхүүнүүд сайжирсан ч хөдөөгийн болон гэр хорооллын оршин суугчдын дэд бүтцийн суурь үйлчилгээний хүртээмжид мэдэгдэхүйц ялгаа байсаар байна. Манай улс хүн амын боловсролын үзүүлэлтээрээ тэргүүлдэг ба залуучуудын (25-34 нас) тал хувь нь бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд бараг бүх өрх цахилгаан эрчим хүч, нарны эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байгаа нь айл өрхүүдийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн өмчлөл, ашиглалт маш их нэмэгдэхэд хүргэсэн. Гэсэн хэдий ч хөдөө орон нутаг, гэр хорооллын оршин суугчдын дунд интернэт ашиглалт, сайжруулсан ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, найдвартай халаалтын эх үүсвэрийн хангамжийн асуудал зэрэг тулгарч буй бэрхшээлүүд байсаар байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч энэ ялгаатай байдал арилахгүй байна. Тухайлбал, гэрт амьдарч буй арван хүн тутмын зургаа нь л ундны усны сайжруулсан эх үүсвэртэй, арван хүн тутмын найм нь сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байна. Гэтэл Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдэд эдгээр үйлчилгээ илүү хүртээмжтэй байна. Ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулахад өрхийн эдгээр мөнгөн бус амьжиргааныүзүүлэлтүүдийг сайжруулах, байршлын ялгаатай амьдарч байгаагаас шалтгаалан гачигдалд өртөж буй байдлыг арилгахад цаашид улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай юм.

Сүүлийн арван жилийн сүүл хагаст өрхийн орлого, хэрэглээний чиг хандлага ялгаатай болж хэрэглээ зогсонги байдалд орж, орлого мэдэгдэхүйц өссөн байна. Өрхүүд тулгарах бэрхшээлээ бодитоор харж, үр ашиггүй зарцуулалтаа хянаж, урьдчилан сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэж байгаа нь орлого, хэрэглээний ялгааг илт нэмэгдүүлж ядуурал буурахад удаашрал үүсгэсэн байх талтай.

2016-2020 оны хооронд өрхийн бодит орлого хурдацтай өссөн боловч хэрэглээ зогсонги байдалд орсон. Нийгмийн халамжийн шилжүүлэг, цалин, мал аж ахуйгаас олох орлого нэмэгдсэнээр нэг хүнд ногдох бодит орлого 2016-2020 оны хооронд дунджаар 23 хувиар өссөн бөгөөд хамгийн их өсөлт 2018-2020 онд (19 хувь) гарсан байна.

Өсөлтийн дийлэнх хувь нь энэ хугацаан дахь цалингийн тогтвортой өсөлтөөс шалтгаалсан ба 2018 онтой харьцуулахад нэг ажиллагчид ногдох бодит цалин 2020 онд 22.6 нэгж хувиар өссөн байна. Нэг өрхөд ногдох бодит орлогын өсөлт нь ядуу өрхүүдийн дунд илүү байсан бөгөөд хамгийн амьжиргаа багатай 40 хувийн өрхүүдийн бодит орлого дунджаар 52 хувиар, амьжиргаа сайтай 60 хувийн өрхүүдийнх 8 хувиар өссөн байв. Түүнчлэн нэг хүнд ногдох нийгмийн халамжийн шилжүүлэг дунджаар 35 хувиар бодитоор өссөн ба энэ өсөлт амьжиргаа багатай 40 хувийн өрхүүдэд арай ахиу байв. 2016-аас 2020 оны хооронд хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн шилжүүлгийн орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн хэдий ч хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн хүн амын хэрэглээний өсөлт болон ядуурлын бууралт бага хэвээрээ байжээ. Хэрэглээг орлогын бүрэлдэхүүн хэсгээр нь задалж шинжилсэн үр дүнгээс харахад хэрэв хэрэглээ орлоготой адил хурдацтай өссөн бол ядуурал 2016-2020 оны хооронд 9 нэгж хувиар нэмж буурах байсан гэж судлаачид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн(103.10.21.240) 2022 оны 10 сарын 01

Ядуурал буураагүй улам ихэссэн энэ нь манд ашигтай

0  |  0
зочин(202.72.240.53) 2022 оны 10 сарын 01

нулныхан улам олон болсон

0  |  0
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 30

ZALkhuu < TSAMAAN , BELENCHLEKH SETGELTEI BAIKHAAR YAJ YADUURAL BUURAKH WE DEE , SAYA 500 ugiye gekhed durguitseed yaduu shjaagaad baina

0  |  0
Top