Уул уурхайн салбарын чанаргүй зээл хагас их наядыг давжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Уул уурхай, боловсруулах, барилгын салбарт чанаргүй зээлийн хувь хамгийн өндөр буюу эрсдэл ихтэй байгаа бол худалдааны салбарын зээлийн чанар сайжирсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, уул уурхайн салбарт нийт зээлийн 36.9 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа нь томоохон эрсдэл дагуулж буйг санхүүгийн байгууллагууд тодотгож буй юм. Энэ оны хагас жилийн байдлаар уул уурхайн салбарын чанаргүй зээлийн үлдэгдэл 556.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилийн мөн үеэс 46.1 хувиар өсжээ. Тус салбарын чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байгаа нь банкны эрсдэлийн сангийн зардлыг нэмэгдүүлж, цаашид уул уурхайн зээл олголт буурахад нөлөөлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top