Ирэх арванхоёрдугаар сард Чингис бондын 137 сая ам.долларын өрийг төлнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байгааг санхүүгийн байгууллагууд тодотгож байна. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн. Үүнээс Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум доллар буюу 24.7 хувийг, Төв банкны гадаад өр 2.6 тэрбум доллар буюу 7.7 хувийг бүрдүүлж байна.

Засгийн газар энэ оны оны 12 дугаар сард Чингис бондын 137 сая ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 536.6 сая ам.доллар болон 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байгаа юм.

2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк нь 30 тэрбум иен буюу 225 сая ам.долларын Самурай бонд болон 500 сая ам.долларын Евро бондын төлбөрийг барагдуулах ёстой юм. Тодотгоход, Хөгжлийн банканд 2022 оны  нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна гэсэн мэдээллийг тус банкнаас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top