Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй ирэх оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 18,921.9 тэрбум төгрөг, зарлагыг 20,475.3 тэрбум төгрөг байхаар тооцож тусгаад байна. Энэ нь Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ 2,561.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийг өнгөрсөн жил хэлэлцэн, батлах үед “Татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлын дараах сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв” боллоо гэж тодотгож байсан билээ.
Дарга нарын зүгээс ийн тодотгосон 2022 оны төсвийн хуулийг баталснаас хойш хоёр удаа ТОДОТГОСОН. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр дахь тодотголыг хийсэн зорилго нь төсвийн зардлыг хэмнэх, зардлаа оновчтой байдлаар эргэн харах буюу сангийн бодлогыг хумих арга хэмжээнүүдээр дамжуулан инфляцын эрчмийг бууруулахад чиглэх ёстой талаар эдийн засагчид хэлж, зөвлөж байв.
Түүнчлэн орлого, зарлагын аль аль нь үндсэн дүнгээсээ 240 гаруй тэрбум төгрөгөөр буурч батлагдсан тодотголын нөлөөлөл эдийн засагт бодитой нөлөөлсөн үү, мөнгөний бодлоготой хэрхэн уялдсан бэ гэдэг дээр тоймтой зүйлийг эрх баригчид хэлж чадахгүй байгаа.
Ямартаа л ОУВС-гийн Ажлын хэсгийнхэн ээлжит томилолтынхоо хүрээнд манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийхдээ “"УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй байна" гэж зөвлөсөн юм.
Тэгвэл шинэ төсвийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-д өргөн барьсан Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төсөлд Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд тусгасан гэж тодотгож байна. Тухайлбал:
- Гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах;
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх;
- Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох;
- Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгох;
- Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгох.
- Мөн хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар Нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон болон орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн мэдээллийг өгч буй юм.
УИХ-аар хэлэлцэгдэн, батлагдахаар хүлээгдэж буй ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой мэдээллүүдийг цувралаар хүргэх болно. Энэ удаад төсвийн ерөнхийлөн захирагчдын захиран зарцуулах мөнгөний хэмжээ хэрхэн тусгагдсаныг 2022 оны төсөвтэй харьцуулан авч үзье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга
- 2022 оны ТӨСӨВТ – 22,428.0 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 19,245.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 26,578.8 сая төгрөг
Монгол Улсын Их Хурлын Дарга
- 2022 оны ТӨСӨВТ – 68,708.0 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД - 60,765.6 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 60,756.2 сая төгрөг
Монгол Улсын Ерөнхий сайд
- 2022 оны ТӨСӨВТ – 294,773.8 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 251,783,8 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 236,822.2 сая төгрөг
Монгол Улсын Шадар сайд
- 2022 оны ТӨСӨВТ - 202, 890.4 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 195,641.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 182,892.9 сая төгрөг
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2022 оны ТӨСӨЛД - 81,558.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 60,403.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 74,833.8 сая төгрөг
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2022 оны ТӨСӨВТ - 159,666.1 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 127,567.0 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 114,656.5 сая төгрөг
Гадаад харилцааны сайд
- 2022 оны ТӨСӨВТ 121, 773.8 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 113,182.7 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 154,825.2 сая төгрөг
Сангийн сайд
- 2022 оны ТӨСӨВТ 3,632,548.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 3,404,766.3 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 4,180,548.9 сая төгрөг
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад
- 2022 оны ТӨСӨВТ 707,825.3 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 683,552.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 777,387.4 сая төгрөг
Зам тээврийн хөгжлийн сайд
- 2022 оны ТӨСӨЛД 465,092.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 305,301.8 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 492,261.7 сая төгрөг
Батлан хамгаалахын сайд
- 2022 оны ТӨСӨВТ 295,701.2 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 286,241.5 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 310,511.7 сая төгрөг
Боловсрол, шинжлэх ухааны сайд
- 2022 оны ТӨСӨВТ 2,330,373.6 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,320,165.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 2,698,241.4 сая төгрөг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
- 2022 оны ТӨСӨВТ 48,193.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 41,204.6 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 40,151.4 сая төгрөг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- 2022 оны ТӨСӨВТ 242,747.4 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 257,512.4 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 475,089.9 сая төгрөг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- 2022 оны ТӨСӨВТ 1,182,421.8 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 1,608,491.1 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 2,757,275.7 сая төгрөг
Эрүүл мэндийн сайд
- 2022 оны ТӨСӨВТ 1,481,369.2 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -975,278.6 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 1,261,205.4 сая төгрөг
Эрчим хүчний сайд
- 2022 оны ТӨСӨВТ 201,249.9 сая төгрөг
- 2022 төсвийн ТОДОТГОЛД – 144,387.8 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 171,430.5 сая төгрөг
Барилга, хот байгуулалтын сайд
- 2022 оны ТӨСӨВТ 388,355.1 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 250,386.1 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 416,556.5 сая төгрөг
Соёлын сайд
- 2022 оны ТӨСӨВТ 272,407.9 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 187,635.1 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 263,155.9 сая төгрөг
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- 2022 оны ТӨСӨВТ 313,859.9 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 312,167.0 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 297,986.9 сая төгрөг
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2022 оны ТӨСӨВТ 44,544.1 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 34,458.7 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 64,117.8 сая төгрөг
Шүүхийн сахилгын хороо
- 2022 оны ТӨСӨВТ 2,738.0 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 3,103.5 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 3,243.7 сая төгрөг
Улсын Ерөнхий прокурор
- 2022 оны ТӨСӨВТ 62,818.6 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -60,621.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 67,938.7 сая төгрөг
Авлигатай тэмцэх газрын дарга
- 2022 оны ТӨСӨВТ 34,024.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 33,376.4 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 33,129.6 сая төгрөг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2022 оны ТӨСӨВТ 9,730.1 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -9,514.6 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТОДОТГОЛД - 15,104.3 сая төгрөг
Монгол Улсын Ерөнхий аудитор
- 2022 оны ТӨСӨВТ 26,187.4 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 25,068.3 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТОДОТГОЛД - 26,625.8 сая төгрөг
Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- 2022 оны ТӨСӨВТ 8,607.7 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 7,494.4 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 8,067.6 сая төгрөг
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
- 2022 оны ТӨСӨВТ 10,659.0 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 9,228.6 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 11,164.1 сая төгрөг
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга
- 2022 оны ТӨСӨВТ 81,040.3 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД -75,196.7 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 90,643.1 сая төгрөг
Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга
- 2022 оны ТӨСӨВТ 3,266.2 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,597.9 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 4,515.2 сая төгрөг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
- 2022 оны ТӨСӨВТ 3,126.8 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД- 2,922.2 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 3,367.5 сая төгрөг
Төрийн албаны зөвлөлийн дарга
- 2022 оны ТӨСӨВТ 2,595.5 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 2,407.9 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД- 3,539.0 сая төгрөг
Үндэсний статистикийн хорооны дарга
- 2022 оны ТӨСӨВТ 17,842.2 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 15,203.4 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 19,206.9 сая төгрөг
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга
- 2022 оны ТӨСӨВТ 9,044,9 сая төгрөг
- 2022 оны төсвийн ТОДОТГОЛД – 7,139.3 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 4,296.7 сая төгрөг
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал
- 2022 оны ТӨСӨВТ 15,348.2 сая төгрөг
- 2022 оны төсввийн ТОДОТГОЛД – 15,322.3 сая төгрөг
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 15,402.0 сая төгрөг
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 79,443.5 сая төгрөг
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 2,636.4 сая төгрөг
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга
- 2023 оны төсвийн ТӨСӨЛД - 339,743.2 сая төгрөг
Сэтгэгдэл ( 3 )
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]
Боловсролын сайдын багц их юм шиг харагдавч ,боловсролд зарцуулах нь харьцангуй бага ,ихэнхи нь аж ахуйн ажлын төсөв л харагдаад байгаа .Энийгээ нэг зохицуулах салгах,яг таг боловсролын системд зарцуулах төсвийг нь нэмээд тусгаж болдоггүй юм уу.Тэр байр,савны засвар,үйлчилгээ,шинэ барилга энэ тэрээ барилгын сайд эсвэл тэр яамгүй сайд энэ тэр нь хариуцаад явбал их зүгээр дээ.
Саяар биш тэрбумаар жигнээч. Иргэдийн толгойг эргүүлээд л.