ТӨСӨВ & ТӨСӨЛ: Экспорт $11.4 тэрбум, импорт  $9 тэрбумд хүрнэ гэж тооцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын гадаад худалдааг 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж төсөөлжээ. Тодруулбал, экспорт ирэх онд 11.4 тэрбум ам.доллар, импорт 9 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Тодотгоход, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хүлээгдэж буй  гүйцэтгэл энэ онд 2019 оны түвшинд хараахан хүрэхээргүй байна.  Түүнчлэн Засгийн газраас экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэж, олборлолт, тээвэрлэлтийн үр ашгийг сайжруулах замаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээнүүд авна гэж мэдэгдэж буй юм.

Гэхдээ эдийн засагт эрсдэлүүд бийг мөн тодотгосон байна. Тухайлбал, дэлхийн төв банкууд бодлогын хүүгээ өсгөж буй нь дэлхий дахины эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлтийг бий болгож байгаа юм.  Энэ нь манай улсад уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурах замаар сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй. Мөн хөгжингүй орнуудын бодлогын хүү өссөнөөр хөгжиж буй орнууд шинээр бонд гаргах, арилжааны зээл авахад хүү өндөр тогтох эрсдэл өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top