ТӨСӨВ & ТӨСӨЛ: Ажилтандаа нийтийн тээврээр зорчих тасалбар, эрх олгосон ААН-үүдийг дэмжинэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

2023 оны төсвийн төсөлд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад 339,743.2 сая төгрөгийн зардал тусгаад буй.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийг дэмжих чиглэлээр татварын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, тусгажээ. Үүнд:

Ажилтандаа нийслэл хот дотор нийтийн тээврээр зорчих тасалбар, эрхийг олгосон аж ахуйн нэгжүүдэд холбогдон гарсан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцно.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хот ирэх жилүүдэд 660 гаруй шинэ автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн дүн судалгаагаар гарсан. Энэ хүрээнд импортоор оруулж ирэх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай шинэ автобусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө гэж тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top