Илон Маскийн мэдэгдэл Киевийг хилэгнүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк Украины мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах боломжийн талаар илэрхийлсэн АНУ-ын тэрбумтан Илон Маскийг хатуу шүүмжилжээ.

“Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хэрэв Орос улс бүрэн дайчилгаа явуулбал Украин ялна гэдэгт итгэхгүй байна хэмээн жиргэжээ.

ОХУ одоогоор хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаа. Хэрэв Крымд заналхийлбэл Орос бүрэн дайчилгаа явуулна гэж Маск үзэж байна.

“Талууд асар их хүний хохирол амсана. Оросын хүн ам Украиныхаас гурав дахин илүү тул Украины дайнд ялах магадлал бага. Украины ард түмний төлөө санаа зовниж байгаа бол энх тайванд хүрэхийг эрмэлз” хэмээн тэрбээр жиргэсэн байна.

Маск НҮБ-ын ажиглалт дор ОХУ-ын шинэ бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга дахин явуулах нь Орос, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжтой гэсэн санал дэвшүүлжээ. Крым албан ёсоор Оросын нэг хэсэг болно. 1783 оноос хойш Никита Хрущевыг алдаа гаргах хүртэл ийм байсан. Үүний дараа хойгийн усан хангамжийг баталгаажуулах шаардлагатай ба харин Украинд төвийг сахисан улс хэвээр үлдээх хэрэгтэй гэжээ.

Үүний хариуд Михаил Подоляк “Оросыг хэнийг ч сүрдүүлэх боломжгүй болгохын тулд цэрэггүй, цөмийн зэвсэггүй улс болгох ёстой гээд цэргийн гэмт хэрэгтнүүд олон улсын шүүхийн өмнө очих болно. Үүний төлөө санал хураах уу?” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв санал(202.126.89.73) 2022 оны 10 сарын 06

ЗӨВ САНАЛ ДЭВШҮҮЛЖЭЭ. ТҮҮХИЙН БҮХИЙЛ ҮЕИЙН ТУРШ ОРОСЫН БҮРЭЛДХҮҮНД БАГТАЖ БАЙСАН ЗҮҮН УКРАЙН ХАР ДАЛАЙН ХОЙД ЭРЭГ ЕВРЕЙ НАРТ ОГТ ХАМААГҮЙ ГАЗАР БОЛОВЧ ЧУХАМ ЭНЭ НУТГИЙГ Л ТЭД СОНИРХОЖ БАЙГАА ЮМ. БАРУУН УКРАЙН БОЛ ОРОСТОЙ БАРАГ ХАМААГҮЙ, ЦАГ ҮРГЭЛЖ, ПОЛЬШ, АВСТРИ-УНГАРЫН ХАРЬЯАНД ЯВСАН КАТОЛИК ШАШИНТАЙ, БАРУУН ТИЙШЭЭ ЭЛЭГТЭЙ УЛС

4  |  0
zochin(139.5.218.117) 2022 оны 10 сарын 04

ККК Оросыг хашраана гэнэ үү М.Подоляк.

0  |  0
bii(202.21.108.143) 2022 оны 10 сарын 10

mask tom tenegtdeg bn shd

5  |  7
Х ах л(66.181.182.62) 2022 оны 10 сарын 05

Украйн одоо байхгүй

6  |  4
Del(202.55.188.101) 2022 оны 10 сарын 05

одоо дайнаа зогсоо тохиролц тэгэхгүй бол зүүн гарын түүх давдагдана

3  |  1
Зочин(139.5.219.204) 2022 оны 10 сарын 05

Узрайн гэдэг улс одоо байхгүй. Орос, Польш, Румын, Унгар улсууд хувааж хүриэх нь эрт оройгийн асуудал.

4  |  4
(64.119.27.81) 2022 оны 10 сарын 05

UKRAINIG CHECHEN OROSUUD HUVAAJ AVNA,BURIADUUD BIZNESS ERHELEH TOM BOLOMJ,HARIN MONGOL,HATSAN BAAS,

4  |  1
з(66.181.160.41) 2022 оны 10 сарын 05

зөв л хэлсэн байна эргүүнүүд улсаа бүрэн самарч дууслаа

16  |  5
зочин(66.181.185.150) 2022 оны 10 сарын 10

укрианчууд одоо путинтэй хэлэлцээ хийн оросуудыг түр амсхийлгэж огт болохгүй.. үргэлжлүүлэн тулалдах хэрэгтэй. Zамин шиг 2 томхон ялалт байхад л оросууд дотроосоо путинг зайлуулах арга сэдэж эхэлнэ.

6  |  14
Top