2023 онд 1061 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасны 915 нь БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

2022 оны 10 сарын 04

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2023 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 6.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1061 төсөл, арга хэмжээг тусгажээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 915 нь барилга байгууламжийн төсөл, 66 нь их засвар, 63 нь тоног төхөөрөмж, 17 нь ТЭЗҮ боловсруулах төсөл байна.

Тодотгоход, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 онд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 2017-2021 онд 5.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдож, давхардсан тоогоор улсын хэмжээнд 6323 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Монгол Улс ДНБ-ий дунджаар 4 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна.

Төсвийн хөрөнгө оруулалтаар  2022 онд 1.6 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1376 төсөл арга хэмжээ батлагдсанаас энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 749.1 тэрбум төгрөгийн санхүүжилт гарч, гүйцэтгэл 44.1 хувьтай байгаа аж. 

Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд түүхэндээ хамгийн их ачаалалтай жил нь 2023 он болж байна гэж Засгийн газраас мэдэгдэж байна. Үүнд нөлөөлсөн шалтгаанууд нь:

 

  • Төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос хойш эхлүүлсэн дуусаагүй шилжих төслүүдийн үлдэгдэл санхүүжилт

 

  • 2022 оны төсөвт хийсэн хоёр удаагийн тодотголоор бууруулж, хойшлуулсан хөрөнгө оруулалт болох 824.3 тэрбум төгрөг

 

  • 2021 оны барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан нэмэлт санхүүжилт болох 303.4 тэрбум төгрөг

 

  • Өмнөх онуудад концессын барих-шилжүүлэх төрлөөр гэрээ байгуулж, ажил нь дууссан төслүүдийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2023 онд төлөгдөх 279.6 тэрбум төгрөг

 

  • Гадаад, зээл тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж  байгаа төслүүдийн олон улсын гэрээгээр хүлээсэн Монгол талын санхүүжилт болох 244.1 тэрбум төгрөг зэрэг аж.

 

Засгийн газраас нийслэл Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд 339.7 тэрбум төгрөг тусгажээ. 

Төсвийн төсөлд тусгасан өмнөх онууд болон 2022 оноос шилжин хэрэгжих хөрөнгө оруулалт 2023 онд үргэлжилж, улсын хэмжээнд нийт 119 сургууль, 114 цэцэрлэг, 45 дотуур байр, 18 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 театрын барилга, 9 музейн барилга, 38 соёлын төв, 20 спорт цогцолбор, 36 спорт заал, 11 ахмадын хөгжлийн төвийн барилга, 79 эмнэлгийн барилга, 80 автозамын төсөл, 8 автозамын байгууламж, 17 гүүр, 56 инженерийн шугам сүлжээ, 24 цахилгаан хангамжийн төсөл, 11 дулааны шугам сүлжээ, 4 дулааны станц гэх мэт нийтдээ 1061 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ.

Эдгээр төсөл хөтөлбөрүүд дээр 17.986 ажлын байр бүхий гүйцэтгэгч компаниуд ажиллах бөгөөд нийт арга хэмжээний 86 хувь нь 2023 онд ашиглалтад орно, үлдсэн 14 хувь нь 2024-2025 онд ашиглалтад орно  гэж төсвийн төсөлд дурджээ.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.58.24) 2022 оны 11 сарын 09

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.58.24) 2022 оны 11 сарын 09

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top