Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой мэдээллүүдийг цувралаар хүргэж буй билээ. Эрх баригчид 2023 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг, зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцож тусгаад буй юм.
Энэ нь Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ 2 их наяд 561 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгджээ.
2023 оны төсвийн төсөл дэх зарлагыг аваад үзэхэд, ирэх онд нийтдээ 6 .9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1061 төсөл, арга хэмжээг тусгаад байна.
Харин урсгал зардлыг 15 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ. Тэгвэл урсгалын зардлын:
Сэтгэгдэл ( 0 )