Гадаад валютын нөөц өмнөх сараас 3.7 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,794.6 сая ам.доллар болжээ. Энэ нь 3.5 сарын импортын хэрэгцээг хангах түвшин бөгөөд өмнөх сараас 3.7 хувиар өссөн дүн юм. Сүүлийн есөн сард анх удаа гадаад валютын нөөц өслөө гэж Төв банкнаас мэдэгдэж буй юм.

Сануулахад, гадаад валютын нөөц долдугаар сард 2878.6 сая ам.доллар байсан бол наймдугаар сарын сүүлийн байдлаар  2695.6  сая ам.доллар болж буураад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top