Беларус улс Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд сөргөлдөөний бүс рүү цэргүүдээ илгээхгүйгээр оролцоно гэлээ.
Энэ талаар Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Засгийн газрын зөвлөгөөний үеэр “Бид Украин дахь тусгай ажиллагаанд оролцох ч цэргүүдээ сөргөлдөөний бүс рүү илгээхгүй. Манай оролцоо бол энэ сөргөлдөөнийг ихэсгэхгүй байх, нэгдүгээрт Беларусын газар нутаг руу тэлэхгүй байх. Хоёрдугаарт, Польш, Литва, Латвийн зүгээс цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Беларусын эсрэг цохилт өгөхөөс урьдчилан сэргийлэх юм” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн “Миний хэлсэнчлэн Беларусын нутаг дэвсгэрээс хэн ч оросуудын ар нуруу руу буудахгүй. Энэ л бидний оролцоо” гэж мэдэгдсэн байна.
Александр Лукашенко мөн Беларуст дайчилгаа зарлах шаардлага олж харахгүй байна гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Luk hutsaarsi Chamaig alna aa\n
Оросдоо дагавар улсаар нэгддээ бүх юмаа путинаар удирдуулдаг та нарыг ямар тусгаар улс гэдгийн
Беларус гэж бие даасан улс ундсэндээ байхгуй болсон, оросын бурэн мэдлийн дагавар улс
Удахгүй санал асуулга явуулаад Беларусийг оросод нэгтгэнэ дээ