УИХ ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийн, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.
Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр төсөлд тусгаад буй.
Төсвийн алдагдал гэдэг бол эргээд улсын өрийг нэмэгдүүлдэг.
Тэгвэл төсөлд тусгасан 1.5 их наядын алдагдлын 1 их наядыг Засгийн газрын үнэт цаасаар, 417.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын зээлээр, 132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс нөхөхөөр тооцжээ.
Тодотгоход, Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ.
Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )