Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 16-39%-иар нэмэхээр тооцоолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

2023 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог шинэчлэх хүрээнд  гурван цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэж Сангийн яамнаас мэдэгдлээ. 

Тухайлбал, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын хувьд цалингийн шатлалыг байхгүй болгоно. Үүнд 21.4 мянган төрийн захиргааны албан хаагч, 39.3 мянган төрийн тусгай албан хаагч хамрагдах тооцооллыг гаргасан. Энэ арга хэмжээг өмнө нь эрүүл мэнд, боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх жилээс 550.000 төгрөг болж байгаатай холбоотойгоор төрийн нийтлэг үйлчилгээг үзүүлж байгаа 47 мянган албан хаагчийн цалин хөлс нэмэгдэнэ гэж Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж хэллээ.

Түүнчлэн албан хаагчдын төрд ажилласан жилийг үнэлж, жил бүр нэг хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд төрийн захиргааны 21.4 мянган албан хаагч, төрийн тусгайн 39.3 мянган албан хаагч, төрийн үйлчилгээний 107 мянган албан хаагч хамрагдана гэв.

Ирэх оноос орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргааны 11.4 мянган албан хаагчид олгохоор хууль, тогтоолын төслүүдэд тусгажээ. 

Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин хөлс дунджаар 16-39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 орчим хувиар тус тус нэмэгдэнэ гэж Сангийн яамнаас тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.126.89.208) 2022 оны 10 сарын 16

ТЗ нар хамаг ажлыг хийдэг. Бахь байдгаараа. Энэ хурдан хэрэгжээсэй.

0  |  0
Zochin(178.51.237.19) 2023 оны 01 сарын 22

Tsagdaagiin baiguullagiin ajiltan ajilchdin tsaling mash sain nemeechee gadnii hahuuld abtahgui ajlaa sain hiih bolomj hangamjaar ni hangaj ogooch

0  |  1
О(122.201.22.27) 2022 оны 10 сарын 14

тэгмээр дээ хамаг л ажлыг хийж бна

0  |  0
Top