ЦАГ АГААР: Нутгийн зүүн хагаст хүйтэн байна

2022 оны 10 сарын 16

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2022 оны аравдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон , Улз, Халх голын хөндий болон  Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус  хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  13-15 градус, өдөртөө 0-2 градус  дулаан  байна.

2022 оны аравдугаар сарын 17-21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top