Шатахуун импортлогчдод ₮282.8 тэрбумын урьдчилгаа олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу газрын тосны  бүтээгдэхүүн импортлогчдод эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг Монголбанкнаас олгож байна.  Үүний хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөц бүрдүүлэх зорилгоор олгох санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн баталжээ.

Тус гэрээний дагуу УУХҮЯ-наас ОХУ-ын Роснефть компанитай хийсэн 120 мянган тонн АИ-92 шатахууны хөнгөлөлттэй нөхцөл бүхий хэлэлцээрийн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн хүрээнд 14 аж ахуйн нэгжид банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл  2022 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 287  тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн хүсэлт ирснээс Монголбанк 282.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, үүнээс 48.3 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top